Дэлхий дахин дулаараад биш хүйтрээд байгаа юм уу даа. Би энл ирэхэсээ өнмө энд цас олигтой орж шалдаггүй. Орлоо ч гэсэн дорхноо хайлаад байдаг гэж сонсож байсан юм. Анх ирсэн жилийн өвөл нь цас нээх сүртэй орооогүй ч гэсэн Ханүка Ханүка баярын үеээр ирсэн тул ийн нэрийдсэн далайн шуурга ирээд, 10 өдөр тог тасраад хүнд байсан. Яг тэр шуурга ирж байхад нь би ажилаа тараад гэр лүүгээ явж байсан. Ажиллаасаа автобусны буудал хүртэл явахдаа бараг хийсчих шахаж байсан. Арай гэж хийсчихгүйхэн явсаар байгаад нэртэй ирсэн. Харин гэртэй ирэнгүүт шууд тог тасраж байсан байна. 10 хоног тоггүй байж билээ. Ажилдаад яваад байсан болохоор ажил дээрээ хоол олж идээд яваад байсан.
Уржинан жил цас ороод эндхийн зам Улаанбаатарын замаас хамаагүй халтиргаатай болоод явахын арга байхгүй байсан. Цас нь шууд мөс болоод, жинхэнэ гулгалтын талбай болж байгаа юм чинь.
Харин өнөөдөр цас ороод хэрэг алгаа. Хамгийн гол нь цас орж байснаа, цахилгаан цохиод тэнгэр дуугараад байвал яахуу. За Монголд бол бороо орж байхад цахилгаан зохидог, тэгсэнд энд цас орж байхад цахилгаан зохиод байгаа нь байгалийн нэг сонин үзэгдэл гэлтэй. Энд ч янз янзын байгалийн үзэгдэл болж байна. Хамгийн гол хамтаа туулаад гарч байгаа юм. Монголчууд байсан бол өө төр засаг минь авраарай туслаарай үхлээ хатлаа болно л доо.