2008-01-27
ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАНА
Тал атаархам шивэр хуш ойны
Тэргүүн өндөр сайхан модноос
Гойд нэгэн борогоцой
Газарт унан үндэслэжээ
Эхлээд тэр нэг нас хүрч
Энгийн нэгэн залуу мод болов
Цаг хугацаа өнгөрөх тусам
Цагалгар мөчиртэй мод болов
Бусад модноос тэр мод навчийн тоогоор тутаагүй ч
Мөчрийн тоогоор илүү байв
Мөчир нь хэдий олон ч үндэс нь хавигүй олон
Үндэс олон байдаг нь
Ирээдүйд биднийг тэтгэх байв
Мод сайхан ургаж
Мань мэтэд нь хүчил төрөгч бэлэглэв
Ингээд бас болоогүй ээ
Тэнгэрээс самраар бороо оруулав
Арав хүрэхгүй настай хүүхдүүд
Өлссөн ходоодоо тэр самраар борлуулан баясав
Ажил ихтэй аав ээж нар нь
Агаарыг хүчил төрөгчөөр баяжуулж байгаад баярлав
Ингэж мод үр ашилгаа өгч эхлэв
Эргээд харсан чинь мод өчнөөн олон настай болов
Иргэн бүр түүнийг тойроод
Инээлдэн бүжин дуулж байв
Нэг мэдхэд тэр мод
Нэн тэргүүний мод болов
Өөрийгөө тэр мод харав
Өтөлж байгаагаа ухаарав
Тэгээд тэр мод шийдэв
Надаас илүү залуу мод бий
Өвгөн намайг хайрлаж байсанд баярлалаа
Өтгөн ойг минь хамгаалж байгаарай
Амьдрал хэдий бэрхшээлтэй ч
ХОНГЛИЙН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАНА
Уужмаас уужим саруулаас саруул
Ухамсартай сэтгэж байгаарай гэв
Ингээд тэр мод амар амгалан амьдарлыг сонгов
Инээж хөөрөөд сууж байтал
Иргэн " үл мэдэх" гал тавив
Тэр гал түмэр болов
Түмэр юм хойно мод болохоор шатав гэнэ
Би яахав залуу мод гээд
Түймрийг унтраав
Шатсан хэдэн мөчиртэй
Шархдсан хэдий ч зөн олондоо хүчил төрөгчөө хангасаар
Өөрийн хийсэн буянаар
Өргөн олон түүний арчлав
Өргөн олны буянаар тэр мод сэргэв гэнэ
Одоо гайгүй байлгүйдээ гэтэл
Олон янзын хорхой
Олон талаас нь дайрав
Хүр хорхойн авгалдай бас
Хөгшин мод гэж өрөвдөлгүй зовоов
Хүйтний улирал айлчилхад
Хүр хорхойноос ангижрав
Буцаад сэргэхэд тэр мод
Багаггүй хугацаа шаарддаг болов
Нартай сайхан зун ирэхэд
Навчаа дэлгээд нарын угтав
Наадан тоглон самрыг зооглож байсан балчир хүүхдүүд
Мөчир юуг нь хугалаад шархдуулав
Бас болоогүй тэр хүүхдүүд
Дан ганцаар түүнийг зовоосонгүй
Дагалдан баясах нөхдийг нь
Дарлаж эхлэв
Дахиад л тэр мод тэмцэж эхлэв
Дан ганцаараа биш юм шүү гээд
Хавь ойрдоо
Ус юугаа хуваалцав
Буян хийсэн тэр
Бурхны авралаар дахиад сэргэв
Байгалдаа хэрэгтэй тэр мод
Амар амгалан амьдарч байтал
Ховдог шуналтай урагшгүй нэгэн
Хамгийн бүдүүн нь байна гээд
Хөрөөн дуунаар
Хөрсөндөх үндэснээс нь тасалсан ч тэр мод
Хорвоо дээр хожуул болон үлдэв
Хожуул хэдий мод биш болов ч
Хорвоо Дэлхийн хөрсөнд тэр мод үлдэв
ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАНА...
PS: Нэгэн хүүний гэгээн дурсгалд зориулав. 2007










Бичсэн: izumi | цаг: 09:59 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax