2007-09-28
mongoloo sanax bolson shaltgaan

Америкаас явах долоон шалтаан

1. Мордох морь минь алга

2. Өл дарах аруул минь алга

3. Ханиад хүрхэд уух хониний мах, сармистай шөл минь алга

4. Аав шиг түшигтэй уул минь алга

5. Автобуснаас хямдхан гарах такси минь алга

6. Хамгаас илүү хүсэх амгалан минь алга

7. Хатуу ч гэсэн хянамгай болгодог халаасний хулгаач минь алга

Японоос явах долоон шалтгаан

1. Хязгаагүй харагдах хөндий минь алга

2. Мөлжөөд суух хавьрага минь алга

3. Хацар сайртуулах салхи минь алга

4. Хоосон ч гэсэн зочломтгой зан минь алга

5. Хогтой ч гэсэн нойрсох хот минь алга

6. Чарлаа ч гэсэн хямдхан автобус минь алга

7. Заваан ч гэсэн ажилсаг болгодог хир минь алга

Солонгосоос явах долоон шалтгаан

1. Муу ч гэсэн бор төмс минь алга

2. Бохирч гэсэн айраг минь алга

3. Гүндүүгүй ч гэсэн чадалтай эрс минь алга

4. Хуурай ч гэсэн цэнгэг агаар минь алга

5. Шардаг ч гэсэн хурц нар минь алга

6. Шарилжтай ч гэсэн тал минь алга 

7. Хацар хуйрашуулдаг ч гэсэн хатаагч хэрэглүүлдэггүй салхи минь алга

Хавайас явах долоон шалтгаан

1. Далайгүй ч гэсэн торгон элс минь алга

2. Галт уулгүй ч гэсэн хангай минь алга

3. Үнэн нь батлагдаагүй ч гэсэн рашаан минь алга

4. Зэхүүн ч гэсэн хүнгүй гудамж минь алга

5. Исгэлэн ч гэсэн амттай аарц минь алга

6. Хүйтэн ч гэсэн цэнгэг устай нуур минь алга

7. Чийртэй ч гэсэн өглөө орилох сүү минь алга 

 

Бичсэн: izumi | цаг: 14:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


to tagtaa
баярлалаа. хүүд үнсүүлэхгүйм шүү...
Бичсэн: Зочин цаг: 01:39, 2008-04-13 | Холбоос | |


xvvd bidiii unsuuul, naadah chini dandaa kumsuudiig unsej yvdiii
zgr unsehgui dandaa shulddediiii
xixixixix

saihan bolj, nice yjilson ch utga aystaim shig

tegee..l nutgiiin salhi zoolon uleedge geed dulaad bdiiim bishoo

xixixixix

gl



Бичсэн: tatah цаг: 18:27, 2008-04-09 | Холбоос | |


Galsansuh nadad uheh 7 shaltgaan heregtei geed orilood bai;ag shig uu, he he... tagtaagiin amerik yavahgui baih 7 shaltgaan
1. toefl moefld ni tolgoi hurehgui baina
2. toolood shideh mongo ni alga baina
3. torond horigdson toti met baina
4. eejiinhee moomnoos garaagui baina
5. egchiinhee iveelees salaagui baina
6. biye daah chadvar sul baina
7. bi ooroo endees yavmaargui baina

not talking not talking not talking not talking
Бичсэн: tagtaa цаг: 00:43, 2007-12-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
би бас үнсий winking
Бичсэн: xvv цаг: 16:47, 2007-09-28 | Холбоос | |


сонирхолтой болжээ
Изүмид баяр хүргэе. Үнэхээр өвөрмөцөөр сэтгэж байна. .Залуу хүн боловч гадаад оронд их явж, их юм үзсэн боловч эх орноо гэсэн сайхан сэтгэгдэл гаргасан байна. Ийм л залуучууд монголоо хөгжүүлж чадна. Цааншдын уран бүтээлд нь амжилт хүсч үнсье.
Бичсэн: Кеtty (зочин) цаг: 15:35, 2007-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax