2009-02-15
Монгол миний хувьд хамаатан
      Монголд бол нэг нэг нь яаж ийж байгаад хамаатан болчихоно. Нэг ангид 35 хүүхэдтэй байлаа гэхэд 5 хүүхэд нь хоорондоо хамаатан болно. Ажил дээр бол 2-3 хүн заавал хамаатан байна. Хамаатан гэдэг үгийнхээ учрийг сайн мэддэг юм уу үгүй юм үү мэдэхгүй. Худ ураг байсан ч хамаатан. Багийн найз байсан ч хамаатан. Нэг нутгийнх, нэг байрнийх, хамгийн сайн найз бас хамаатан болчихдог. Ингэж хамаатан гэж явсаар байгаад Монгол улс чинь тэр чигээрээ хамаатан болчихож байгаа юмдаа. Ядаж байхад Монгол хүн 9 үеийн турш хамаатантайгаа цус ойртуулж болохгүй. Ингээд бодохлоор Монгол орны хүн ам яаж өсөх юм бол.
      Дэлхий дээр 3 сая хүрэхгүй хүн амтай улс байж Монголчууд хүчирхэг гэж боддог юм шиг байна. Оюун санаа болон газар нутгаар бид баян байж болох юм. Харин одоо цагийн хүн амийн хурдацтай өсөлтнөөс шалтгаалж буй хөгжилд Монгол бол жижгээс жижиг орон юм байна. Учир бүгдээрээ хоорондоо хамаатан. Хоорондоо суувал цус ойртоно.
     Хүний нас их богинохон боловч бас урт юмаа. Би нэг удаа 99 настай эмээтэй хамт явж байсан хэсэг эмэгтэйчүүдтэй  таарлаа. Энэ эмээгийн охин нь 80 настай тэрнийх нь охин нь 58 настай. Охин гээд 40-тэй эмэгтэй охин ач охин хоёртойгоо хамт явж байсан ба охин нь 20 настай бөгөөд саяхан төрсөн охиноо тэврээд явж байсан. 6 үеийн эмэгтэйчүүд нэг дор хамт явж болдог юм байна гэдгийг би харлаа.  Ингээд бодохлоор 9 үе бол маш ойрхон. Наад зах нь ойролцоогоор 160 жил, цаад зах нь түүнээс дээш.
     Харин Монголчууд ааль хэдэн зуун жилийн өмнөх Чингис хааныг л манай өвөө миний өвөө, би Чингисийн удмын хүн гээд бүгдээрээ өмчлөөд хоорондоо хамаатан болчихоно. Тэр хүн чинь 800, 900 жилийн өмнө амьдарч байсан. Өнөөгийн цагт тэр агуу хүний цус 9 үеээ өнгөрөөгөөд өөрчлөгдөөд алга болсон байж болно шүү дээ.
     Алдар нэртэй байхад далай шиг их хамаатантай байна. Урид нь огт харж, сонсож  байгаагүй чи миний хамаатан эсвэл би чиний хамаатан гээд гэв гэнэт хаа нэгтэйгээс гараад ирнэ. Тэгээд дараа нь чи надаа туслах ёстой, би ингэж зовж байна гээд л... уучлаарай боломж алгаа гэхээр араас баахан хараал чулуудна эсвэл баахан муугаар хэлэгдэнэ. Боломжтой болоод нэг удаа тусалчихаар бүх насаараа тэр хүнд өртэй юм шиг арчилж явах болно. Эсрэгээрээ тэр хүнд би тусалсан байлтай. Тусалсан хүн нь маш сайн хамаатан болно. Чигтээхэн их нэр хүндтэй.
     Монгол хүний төрөлхийн нэг зан байдаг юм шиг байна. Тэр нь бусдад төвөг болж амьдрах. Тэр тусмаа хамаатандаа бол хамаатныхаа төлөө амьдарч байгаа юм шиг төвөг болох. Олсон хэдэн орлогоосоо хамаатандаа зориулах хэрэг гарна. Тэгэх ёстой юм шиг ойлгодог.
     Хэдэн хонгийн дараа алдарт хамаатансдаг баяр эхлэнэ. Хүн болгон шинээр маш олон хамаатантай болно. За тэгээд үнэн худал буруу зөв баахан хамаатан шинээр мэндлэнэ дээ.
     Эцэст нь гэж хэлэхэд энд би нэг эцэг эхээс төрсөн эгч ах дүүсийг талаар дуридаагүй юм шүү. Миний бодлоор нэг эцэг эхээс төрсөн эгч ах дүүс бол ах эгч дүүс хамаатны тоонд орохгүй болно.
     

Бичсэн: izumi | цаг: 03:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax