2009-03-07
Ойрд нээрэн
     Би ойрд маш их мартамхай болоод байгаа учраас блогдоо бичлэг оруулна гэж мартсаар байгаад хамаг бичье гэж бодож байсан юмаа мартчихжээ.
     Энд хямрал болоод хэрэг алга. Уул нь бол манай мужид хямрал арай гайгүй бага мэдрэгдээд байсан юм. Гэтэл гайгүй гэж мэдрэгдээд байгаа гэсэн нь намайг тойроод байсан юм байна. Одоо ч эхлэж байх шиг байна. Наад зах жишээ гэвэл миний долоо хоногт ажлах цагийг 3-4 цагаар багасгасан байна. Энэ ч дүүрсэн хэрэг гэж бодож байлаа. 
     Гэтэл шуудангаар зээлийн картны захиа ирж байна. Утга нь "Манайх зээлийн хүүгээ нэмэгдүүлж байна. Зээлийн хэмжээгээ бууруулж байна. Хугацаа хэтэрсэн өрийн торгуулаа нэмж байна" гэсэн нилээд хэдэн төлбөр нэмэгдсэн захиа байна. Мөн түүнчлэн, "Хэрэв танд энэ таалагдахгүй байгаа бол та дансаа хааж болно. Дансаа хаахыг хүсвэл та өрөө дарна уу. Хэрэв та гэрээгээ сунгахыг хүсвэл дооорх утсанд тэдний дотор залга" гэнэ. Ийм үнэтэй кардаа хаалгачихья гэж бодсон чинь энэ картыг энэ жилдээ хэрэглэнэ гэж бодоод жилийн хураамжаа төлчихсөн байдаг. Дансаа хаачихья гэхээр тэр мөнгө хайран байдаг хаахгүй байя гэхээр өндөр үнэтэй байдаг. Ингэж эргэлзсээр байгаад дансаа хаахгүйгээр шийдлээ.
     Хямрал болсноор юмны үнэ улам нэмэгдээд байгаа юм биш үү. Би анх энд ирэхэд автобусны таслбар $1.25  байсан юм. 2 жилийн дараа $ 2 болсон байна. Одоо бас дараагийн сар дахиад нэмнэ гээд байгаа.
     Миний бодлоор үнэ өдөр өдөрт бага багаар нэмэгдэж байдаг болохоор бид яг тэдээр нэмэгдсэн гэдгээ мэддэггүй юм шиг байна. Түрүү жилийн ургац хомдлоос өмнө хэдэн будааны зураг авч байснаа сайхан үзэж байхдаа одооны ханштай харцуулсан юм.  Өөрөөр хэлбэл жилиин өмнө $ 47.99 байсан будаа одоо $ 69 болсон байх жишээтэй.
     Энэ жилдээ хувтас авахад хүнд л болоод байна. Өмнө нь хувтас боломжийн үнээр дуртай ямаа авдаг байлаа одоо бол бишээ таалагдсан юмаа авья гэхээр аймар үнэтэй, хэтэвчээ бодоод авья гэхээр загвар нь таалагдахгүй. Үүний учир загвар зохион бүтээгчид нь солигдсон. Сайн загвар зохион бүтээгчтэйн нь маш үнэтэй муу загвар зохион бүтээгчтэй нь хямдхан болсон байна лээ. Юр нь бол одоо авах юм ч олдохоо байгаад байна.
     Хямрал гээд надаа баахан хямдарлын картууд ирдэг болжээ. Нээх сайхан хямдруулж өгнө гэсэн картууд ирээд л байх юм авчих юм ч олдхгүйн. Бүүр $ 500 хэмнэе та юмаа ав гэсэн карт хүртэл байна. Даанч $ 500 хэмнэхийн тулд доод зах нь $ 2000- ийн наймаа хийх хэрэгтэй.
     Хямрал болоод албан байгуулгууд ажилчидаа цомотгоод автобус хүртэл хоосон шахуу явдаг болж байна. Майкрософтыг 1500 хүнээ халахаас өмнө, автобусанд зогсож явдаг байсан. Харин эхний цомотголоор шууд автобус, намай ажил, Нордсром гээд том том дэлгүүрүүүдэд нөлөөлж байна.
     Иймэрхүү бас бус жижиг зүйл дээр хямрал мэдэгдээд байх юмаа. За ингээд хямрал цааш хэрхэн үрэгжлэхийг тэнгэр л мэдэж байгаа байх.... 


Бичсэн: izumi | цаг: 01:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax