2009-02-19
Өнгөрсөн ч гэсэн сонгууль
     Өнгөрсөн зуны сонгууль өнгөрсөн ч гэсэн ирэх ерөнхийлөгчийн сонгуулийг бодохлоор хэл загтанаад байна. Би уулна сонгууль өгөх маш дуртай. Өнгөрсөн зун Монгол руу буцсан нэг шалтгаан маань сонгууль байсан. За Монголд очиод удаагүй байтал сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Хаалга маань ч байнга тогшооштой, хэн нэгэн сурталчилгаа өгнө. Би эхлээд тэр суртачилгаануудыг авахгүй ээ гэж байснаа дараа нь энэ хүн ч гэсэн ажид хийж байна. Би өөрөө үйлчилгээний ажил хийдэг болохоор үйлчилгээний ажил ямар хүнд, хүн болгоны ааш аягт тааруулж харицана гэдэг бол маш хэцүү гэдгийг мэддэг болохоор хэд хоногоос тэр хүмүүсийг бодоод авдаг болов. Ингээд суртачилгаануудыг авсан юм чинь гэж бодоод эхнээс нь эхлээд унших гэж оролдлоо. Унших гэсэн чинь унших юм байхгүй дан зураг л байх юм байна шүү дээ.  Нээх том том зуранууд доор нь хэдэн өгүүлбэр. Ийм сургууль тийм албан байгуулгад ажиллаж байсан, ажилдаг, баахан шагнал, ийм тийм сонирхолтой, ам бүл тэд гээд болоо. За энэ хүн чинь өөр юу хийж байсан юм болоо гэхээр баахан одууд нь манай энэ бол их мундаг хүнээ. Би түүнээр их бахархадаг бараг дандаа намайг архиар даадаг гэж бичүүлэх нь холгүй байна лээ дээ.
      Манай тойрогт шинэ үеийн бурхан болоод байгаа Баяр байсан. Сураг сонсохоно ээ тэр шудрага гээд байгаа хүний салсан гээд байгаа авгай нь энд чигтээхэн сайхан амьдарлаг юм байна лээ. Салсан ч гэсэн ерөнхий сайдийн авгай хойно ажил хийхгүй энд яаж тийм сайхан амьдардаг юм болдоо. Мэдээж салсан ч гэсэн нөхөр нь хэдэн хүүхдийнх эх юм болохоор зүгээр байдаггүй л байх. Тэгж байж тэр эмэгтэй гадаадад ажил хийлгүйгээр амьдардаг байх.
     Надад бол сонгуулийн суртачилгааны тэр том зураг ямарч хэрэггүй ээ харин сургуулиа төгсөхдөө ямар ажиллаар дипломоо бичиж байсан күрсийн ажлаа ямар сэдвээр хааж байсан, ямар байшинд амьдардаг тэр байшингаа яаж авч байсан эсвэл өвлөж авсан уу, гэрийн орлого гээд хувийн амьдрал нь их сонин байсан. Даан ч энэ мэдээллүүдийг би аль алийг нь ч олж уншиж чадаагүй дээ. Энэ бүгдийг сонирхох болсон шалтгаан нь бараг 10 гаруй жилийн өмнө би NHK-ээр Японы нэг сайд огцорсон талаар үзэж байсан юм. Огцрох болсон шалтгаан: Эхнэр нь нөхрийнхөө албаны машиныг ашиглан дэлгүүр хэссэн. Ийм шалтгааны улмаас огцорч байгаа юм чинь Монголд бол сайд майд, дээд доод гээд төрд ажилдаг бүх хүмүүс нь огцроод дуусна л  даа.
     Саяхан АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Америкчууд асууж байна : Маккэйн 50 байшинтай. Обама нэг сая доллраар байшин авах гээд Зээл хөөцөлдсөн чинь оролого нь хүрэлцэхгүй бөөн юм болж байж авсан ганцхан байшинтай. Энэ 2 хүний хэн нь миний амьдралыг ойлгох вэ гэж байна. Иймэрхүү шалтгаанаар Обама гарч ирсэн байх.
     Сонгууль өгөх гэсэн чинь нөгөө суртчилаад байсан хүнийхээ царайг сонгогчийн цаасан дээрээс олж харсангүй гээд байвал гайхаа уу? Сурталчилгаанууд нь дандаа л зурагт хуудас байсан болохоор тэр хүмүүсийн нэрийг би лав чээжлээгүй юм байна гэж бодлоо. Мэдэж байгаа хэдэн нэр нь С. Баяр, Сүү Батболд,,, тэгэхээр яахуу мэддэг нэрээ дугуйлах уу? Мэддэггүй нэрээ дугуйлах уу? ӨӨ ЭНЭ ЯМАР МАНГАР АМЬТАН БЭ? гэж та бодож магадгүй. Гэхдээ хэдэн жил нутгаасаа хол байхаар ийм л болдог юм байна.
     АНУ-д ерөнхийдөө дандаа сонгууль болж байдаг. Орон нутгийн, албан байгуулгын, Гал унтраах ангийн, цагдаа гээд нилээн болдог юм шиг байна лээ. Энд тэдгүй дандаа хүмүүсийн нэр байдаг юм. Сонго гээд нэг хүний нэрийг томоор бичихсэн. Би тэр хүнийг нь сайн мэдэхгүйч гэсэн нэрийг нь чээжилчихсэн байсан. Яг Монголтой адилхан хаалгаар сонин орж ирнээ. Гэхдээ Монгол шиг хаалга балбаад байхгүй юмаа. Зүгээр л хаалганы гадаа орхичих юм. Тэр нь надаа тааллагддаг. Гэрээсээ гарах, орох нь ойлгомжтой юм чинь тэр сурталчилгааг харж л таараа. Би харлаа хараад унших гэж оролдлоо. Тэгсэн ийм ажил тийм ажил тэдийн төсөвтэй хийсэн гээд зураг тооцоо энээ тэрээ нь тэр чигээрээ байна. Хэн нь хийсэн юм болоо гээд харахад нэр нь л байна. Харин дүүрэн зураг байх нь зөвхөн хийсэн ажиллуудын зураг байна. Эсвэл өөрийнх нь зураг маш бага хэмжээтэй, Монголын том зурагийн хажууд бол тэс өөр. Ийм суртачилгаанаас маш их юм олж мэдсэн бөгөөд тэр хүнийхээ нэрийг бас мэддэг болсондоо.
     Манайхан булхайн сонгуульд гаршиж байгаа юм байна даа. Өнгөрсөн удаагийн сонгууль нэг л сэтгэлд нийцэхгүй байсан болохоор нь өөрийнхөө саналыг хүчигүйдүүлэье гэж шийдсэн юм. Энэ явдлаас болоод зарим хүмүүсээс уйчлалт гуя. Таны сонгоорой гээд захисан хүн чинь надад таалагдахгүй байсан тул таньд
таныг бодоод тэр хүний чинь сонгосн гэж худлаа ярисан юм шүү.  Тэгээд ч би сонгууль өгөхдөө хэний ч ятгалаггүйгээр өөрөө л шийддэг. Үүний тулд сонгуул гэдэг юм байдаг байх. Би ээждээ: Энэ удаагийн сонгуульд саналаа хүчигүйдүүлэье гэж бодож байна гэхэд ээж маань дэмжиж бас хүчигүүдүүлэх болсон. Тэгээд ээж маань битгий хоосон санал өгөөрэй. Бүх нэрийг нь Х-дээрэй гэв. Учир нь ээж маань өмнө сонгуулийн санал хураах явцад оролцож байсан болохоор туршлагатай нэгэн. Сонгуулийн өдөр болж ээж түрүүлж очиод саналаа хүчигүйдүүлчихсэн гээд ороод ирэвээ. Гэхдээ хяналт чанга байсан болохоор хүчингүйдүүлж байгааг анзаарчих гээд байна гэв. Дараа нь би нилээн орой саналаа өгсөн. Намайг ороход хүн ч татарчихсан ядарчихсан сууж байсан. Би ч нэг нэг хүн дамжсаар саналын ширээнд суулаа. Харинч нэг сайхан тайван бүгдийг нь Х-сэндээ. Гэхдээ тэр хүртэлээ их юм болсон. Ороод саналаа өгөх гэхлээр өмнө нь санал өгч байсан уу, аль намд өгье гэж бодож байна, хэнийг дэмждэг вэ, хүнээ сонгосон уу гээд хүн болгон өөрийн намаа дугуйлуулчих гээд үзэж байна лээ дээ. Би өөдөөс нь би сонголтоо хийсээн гэсэн л өгүүлбэр хэлнэ. Саналаа өгөх сонголт байгаа юм чинь саналаа хүчингүйдүүлэх сонголт байж бас болно шүү дээ.  Харин орой мэдээ үзэж байсан чинь миний сонгууль өгсөн хорооны мэдээ гарч байнаа. Тэгсэн тэр мэдээгээр би бодож байснаасаа шал өөр юм сонсдог байна. Сонгуулийн дүн тэд эд гэж байснаа ХҮЧИНГҮЙ БОЛСОН САНАЛ 0 гээд иргэд маань сонгуулий маш сайн өгч бөглөж сурсан байна. Бөглөх дүрмийг нь мэдэхгүй иргэдэд бид зааж зааварчилсан гэх маягийн юм хэлсэн дээ. Ингээд миний сонголт талаар болсон. Харин энэ удаагийн сонгууль ямар болох юм болдоо. Очиод бас судалгаа хийнээ. Тэгж байж сонгоно шүү дээ
Бичсэн: izumi | цаг: 02:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


оросд лав л хэний ч төлөө биш гэсэн сонголт байдгийн байна лээ хамгийн доор нь
Бичсэн: dao цаг: 09:22, 2009-02-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax