2009-11-19
Та өөрөө мэдэх үү
Та өөрөө мэдэх үү
Та энд байгаа болохоор өөр хэнийг ч би хайж байгаагүй гэж
Таны инээд намайг диваажинд аваачдаг гэж
Таныг харах гэж ямар их баясдаг гэж

Та өөрөө мэдэх үү
Таны дууг дахиад сонсож чадахгүй байх гэж
Таныг дахиад харж чадахгүй байх гэж
Таниас ямар их айдгийг минь

Та өөрөө мэдэх үү
Таны гар хамгийн дулаахан гэдгийг
Таны энгэр хамгийн том гэдгийг
Та хамгийн хүчтэй гэдгийг

Та өөрөө мэдэх үү
Таниас ямар их энерги цацардаг гэж
Таны энерги надаа хүч болдог гэж
Та миний ертөнцийн үзлийг өөрчилсөн гэж


Та өөрөө мэдэх үү
Таны байхгүй ертөнцөөс ямар их айдгийг минь
Таныг ямар их сандгийг минь
Таны тэврэлтийг дандаа үгүйлдгийг минь

Та өөрөө мэдэх үү
Таны хайр зөвхөн надад гэдгийг мэдэхэд
Таниас өөр хэнч намайг ингэж хайрлаж чадахгүйг мэдэхэд
Танд хайртай байхаас өөр аргагүй гэдгийг

Та өөрөө мэдэх үү
Таны хайр ямар хүчтэй гэдгийг
Та миний нүдийг нээсэн гэдгийг
Таны үг алт шиг гэдгийг
 
Та өөрөө мэдэх үү
Тандаа би маш их хайртай шүү






Бичсэн: izumi | цаг: 15:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax