2007-06-08
zvgeer l bi
Би морь унах дуртайдаа морддог болохоос адуучин биш
буян хийх дуртайдаа хүнд тусалдаг болохоос өглөгч биш
дуртайдаа 10км гүйдэг болохоос тамирчин биш
дуртайдаа сонсдог болохоос бишрэгч биш
санахгүй байсан нь дээр гэж боддог болохоос мартамхай биш
сонирхолтой болохоос компьютерчин биш
хуримтлуулж чаддаг болохоос банк биш
хөдөлмөрч болохоос залхуу биш
хүнд сайн сайхныг хүсдэг болохоос долигонуур биш
хүсдэггүй болохоос чадваргүй биш
таалагддаггүй болохоос мэдрэмжгүй биш
тунгаадаг болохоос аймхай биш
тэсэж чаддаг болохоос төмөр биш
шулуухан болохоос ууртай биш
өөртөө таалагдсанаа хийдэг болохоос зөрүүд биш
заах дуртай болохоос багш биш
мартахүйн тулд дардаг болохоос зурагчин биш
нуудаг болохоос мөрөөдөлгүй биш
алсыг хардаг болохоос зорилогогүй биш

Бичсэн: izumi | цаг: 15:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


сайхан шүлэг байнаа.. их таалагдлаа..

Бүхнийг сонирхож мэдэрдэг ч алив юманд харъяалагдана гэдэг эрх чөлөөгүй болж буй мэт..
Хүнд дүгнүүлэх дургуй болохоор чиний шүлэг надад ч бас тохирох мэт санагдав..
Бичсэн: bayasum цаг: 18:53, 2008-02-12 | Холбоос | |


амжилт хүссэн та бүхэнд баяарлалаа
баярлалаа. мааш их баярлалаа
Бичсэн: izumi цаг: 09:13, 2007-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
энэ нээрээ гоё шүлэг шүү. love struck
Бичсэн: xvv цаг: 01:56, 2007-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл

Сайн шд. Гайхалтай болжээ. Цаашаа дахиад бичээд байгаарай. Амжилт
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 22:03, 2007-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ууур хүрэээл хэлэх үг олдохгүй байжэээснааа гэнэт чиний шүлгийг санааад орж ирж уншиж өөрийгөө тайвшруулчаад гарлааа.

хүнд сайн сайхныг хүсдэг болохоос долигонуур биш yho;winking
хүсдэггүй болохоос чадваргүй биш doh
таалагддаггүй болохоос мэдрэмжгүй биш worried
тунгаадаг болохоос аймхай биш raised eyebrow
тэсэж чаддаг болохоос төмөр биш Neutral
шулуухан болохоос ууртай биш angry
өөртөө таалагдсанаа хийдэг болохоос зөрүүд биш шүүүүүү за юу. гээд хэлчий.

блогий чинь зүй бус зориулалтаар ашигласанд сорри. winking
Бичсэн: yuki цаг: 20:11, 2007-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
баярлалөө
Бичсэн: izumi цаг: 17:52, 2007-06-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
ВОООООВ гоё бичсэн байна чи зүгээр л шууд харагджийн
Бичсэн: bagaa цаг: 17:38, 2007-06-13 | Холбоос | |


to dvd
өө өөрөө бичсэн.
Бичсэн: izumi цаг: 15:31, 2007-06-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
вооов тасархай бичиж чи өөрөө бичсиймүү?
Бичсэн: dvd цаг: 16:37, 2007-06-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax