Би морь унах дуртайдаа морддог болохоос адуучин биш
буян хийх дуртайдаа хүнд тусалдаг болохоос өглөгч биш
дуртайдаа 10км гүйдэг болохоос тамирчин биш
дуртайдаа сонсдог болохоос бишрэгч биш
санахгүй байсан нь дээр гэж боддог болохоос мартамхай биш
сонирхолтой болохоос компьютерчин биш
хуримтлуулж чаддаг болохоос банк биш
хөдөлмөрч болохоос залхуу биш
хүнд сайн сайхныг хүсдэг болохоос долигонуур биш
хүсдэггүй болохоос чадваргүй биш
таалагддаггүй болохоос мэдрэмжгүй биш
тунгаадаг болохоос аймхай биш
тэсэж чаддаг болохоос төмөр биш
шулуухан болохоос ууртай биш
өөртөө таалагдсанаа хийдэг болохоос зөрүүд биш
заах дуртай болохоос багш биш
мартахүйн тулд дардаг болохоос зурагчин биш
нуудаг болохоос мөрөөдөлгүй биш
алсыг хардаг болохоос зорилогогүй биш
Бүхнийг сонирхож мэдэрдэг ч алив юманд харъяалагдана гэдэг эрх чөлөөгүй болж буй мэт..
Хүнд дүгнүүлэх дургуй болохоор чиний шүлэг надад ч бас тохирох мэт санагдав..