2009-02-16
Монгол хүн төрөхдөө баян,,, амьдрахдаа ядуу...үхэхдээ
     Монгол хүн баян байж яагаад хоосон юм шиг айшилдаг юм бэ? Бараг Монгол хүн болгоны мөрөөдөөд байдаг Солонгос руу би хэд хэдэн удаа явж байсан юм. Гэхдээ өнгөрсөн намар нэг юмыг анх удаа анзаарлаа. Өнмө нь яагаад ч юм анзаарч байгаагүй юм байна. Миний хувьд бол анх Солонгос явахдаа албаны визтэй явж байсан юм. Солонгосын хил дээр намайг буцаах болов уу гэж ерөөсөө бодоогүй буцаана гэсэн ойлголт ч байхгүй. Миний паспорт Солонгосоос гадна өөр хөгжингүй орны визтэй байсан болохоор  ер нь бол хил дээрээс буцана гэдэг юм мэдэхгүй байсан. Гэтэл өнгөрсөн намар анзаарсан юм бол Монголоос Солонгос нисэх онгоцондох Монгол хүний гуравны хоёр нь Солонгосын хил давж чадах болов уу гэсэн айдастай суудаг юм байна. 4 цаг ниссэний дараа айдас нь бодит болно.
     Би шүүх хурал шиг хил дээр ирээд нүдэндээ айдастай Монголчуудыг харлаа. Би ер нь гар ачаа ихтэй явдгаасаа болоод өмнө анзаарч байгаагүй ч байж болно. Миний хувьд бол хэдэн хар цүнхээ арчлах гэж бөөн юм болдог болохоор хавь ойрын хүн харж явдаггүй байх. Энэ удаа бас олон цүнхнээсээ болоод хил дээр нилээн ард дугаарлан зогсоод би хэр удаан зогсохоно вэ гэж бодоод Монголчууд луу хартал бүгд л айсан түгшсэн хил нэвтрэх эрх олгох болов уу гэсэн байдалтай байна. За тэгээд хараад байхад эхнээсээ нэг нэгээрээ хилийн шалганы хажууд байдаг өрөө рүү яваад байна. Тийшээ нь чигтээхэн ганган хөөрхөн эмэгтэй, энгийн нэгэн залуу гээд янзан бүрийн хүмүүс цугларсаар байгаад 20 гарчихлаа. Миний ээлж болоогүй байсан тул би ээлжээ иртэл ажиглах ажил олж авав. Би бараг 2 цаг хүлээсэн байх. Тэдгээр Монголчуудыг нилээн хэдүүл болонгуут 2 Солонгос дагуулаад нэг тийш нь явав. Миний ээлж ирж би ч хилээ амжилттай даваад тэр хүмүүсийн талаар мартсандаа. Харин саяхан нэг найзтайгаа утсаар яриж байхдаа тэр найзыг маань бас явж байхад хориод Монгол иймэрхүү байдалд орсон гэж надаа хэлэв. Ингээд бодохлоор Монголчууд ямар баян юм бэ? Миний мэдэхийн Солонгос Монгол хоёрын хооронд  долоо хоногт Кориан айрын  3 билүү 4 нислэг байдаг. Нэг нислэг болгноос 20 хүн буцдаг гэж бодвол 20*4*530$(2 талдаа 530$ гэж тооцов. Учир нь Солонгосын хил дээр нэвтрэх эрх авахын тулд нэг талын онгоцны тасалбар авахгүй байх гэж бодов. ) = 42400$ дунджаар долоо хоногт Солонгосын талд май гээд өгч байна гэсэн үг.  Мэдээж энэ тооцоон дээр виз мэдүүлэх төлбөр, урилаганы төлбөр, зуучлалын хөлс, эмчийн үзлэг болон эмчилгээний мөнгө, шинэ хувцас гоо сайхан үсчиний хөлс, үдэлтийн үдэшлэг, бэлэг сэлтний тооцоо ороогүй болно. Хэрэв энэ бүгдийг оруулвал бас сүрхий тоо гарах байх. Би лав тооцоолох ч хүсэл алга. Гарах тооцооноос нь айж байна. За тэгээд энэ тоон дээр Америк Япон гээд бусад орныг нэмбэл бүүр төсвөөс ч илүү тоо гарч магад. Ийм их мөнгөтэй байж мөнгөгүй амьралгүй л гэнэ.
     Бүгд л амьдарлаа сайжруулахын тулд гэсэн шалтагтай боловч үнэндээ бол залхуу зангаасаа болж ийм байдалд хүрдэг юм бишүү. Солонгост 1000$ цалин авдаг гэж би сонсож байсан юм байна. Худлаа ч байж болох юм. Би
Солонгост ажиллаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй ээ. Гэхдээ одоо бол Монголд 1000$-оор цалинжих ажил ажилсаг, залхуу биш хүнд бол олддог цаг болсон юм бишүү. Би нилээд хэдэн хүн ийм цалинтай гэж уншиж байсан юм байна. За тэгээд ийм ажилд орох нэг шалтгаан нь бол хэл мэдэхгүй гэнэ. Миний бодлоор Монгол хүн гадаад хэлийг маш амархан сурдаг бөгөөд хэлэнд бол хамгийн авьястай. Даанч хэл сурахдаа дэндүү залхуу. Бас Оростэй бүх хэлийг адилтгаад хүчээр сурах гээд байдаг. Мөн ёс заншлын зөрөөнөөс үүдэлтэй буруу ойлголтууд болон хэлний онцлогийн буруу ойлголт нөлөөдөг. Жишээ нь: Holiday=амралтын өдөр гэж би сурч байсан юм харин энэ үг нь баяр болоод амарч байгааг би хожим ойлгосон. Долоо хонгийн амралтын өдрийг Day Off гэдэг.
     Бас нэг Монгол хүний зан бол өөрийнхөө төлөө амьдарч байгаа биш хэн нэгэн хүний төлөө амьдрах. Монгол хүний сэтгэхүйд ажил хайхын тулд өглөө эрт гараад байшин савны булан болгоныг шалгаж ажилд орох өргөдөл бөглөнө гэсэн ухагдахуун байхгүй. Гэртэй гэдсээ элээд хэвтэж байхад нь хэн нэгэн хүн утасдаад "Та манайд ажилаач. Би танд шууд
1000$- ын цалинтай ажил санал болгож байна."гэж хэлэхийг хүлээж байдаг. Хэрэв үнэхээр өөрийнхөө төлөө амьдарч байгаа бол булан болгоныг шалгах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд бол ажил олддог юм байна лээ. Би ийм байдлаар ажил олож байсан удаа бий. Тиймээс хүн өөрөө хүсвэл ажил олддог юм байна лээ. Ажиллаж байж сайхан амьдрана.
     Бүх насаараа ээж аавын өврөөс гардаггүй хүн бол Монголчууд. Хорвоод хүн болж мэндэлчихээд их сургууль төгөстлөө эцэг эхээрээ тэжээлгэнэ. Ажилд ороод өдрийн цай, оройн хоолоо ээж аав дээрээ очиж идэнэ, хүүхдээ харуулна хооллуулна. Хариуд нь нэг ч дэвсгэрт өгөхгүй. За хүүхэд том болохоор сургалтын төлбрийг нь даахгүй байна гээд тэтгэврийн зээл авахуулна.
Тэр зээлээ буцааж төлдөг нь ховордоо. Өөртөө биш ээж аавдаа хүүхэд гаргаж өгсөн юм шиг.  Хөгшрөөд өөрөө тэтгэвэрт гарахаараа тэтгэвэр хүрэлцэхгүй байна гээд ээж аавтайгаа хамт амьдрана. Ингээд бодохлоор үхэхдээ ч гэсэн хоосон л болоод байгаа юм. Монгол хүн энэ бүгдээ цуглуулвал ядуу лaв бишээ.
     
     

Бичсэн: izumi | цаг: 14:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax