2014-02-26
Yostoi heden jil iishee orj ireeguigee medehgui baina.
Huuchnii yumnuudaa unshsan chini iim setgegdel turj baina.
Bi ih omgolon baij: argagui dee buh yumaa uuruu shiideed henii ch haraat bus amidarch baisan yum chini. Yostoi hussen yumaa hiij uurtuu hussen tsagaa gargadag baij.
Zaluu baij: odoo baigaa nasnaasaa 7-oor zaluu geheer chini huuhed tursun bol udiid surguulid orood yavj baina sh de.
Ehner bish baij: nuhurteigee hedii udaan hugatsaanii tursh naizalj baisan bolovch bi ehner hunii uureg hariutslaga baidaggui baisan.
Eej bish baij: Yostoi eh hunii az jargaliig meddeggui baijdee.
Zorigtoi baij:...

2010-07-22
12. SOME PEOPLE JUST DON’T GRASP THE
CONCEPT OF “UNWELCOME”
I was right on the edge of sleep.
The sun had risen behind the clouds an hour ago—the forest was gray now
instead of black. Seth’d curled up and passed out around one, and I’d woken him
at dawn to trade off. Even after running all night, I was having a hard time
making my brain shut up long enough to fall asleep, but Seth’s rhythmic run was
helping. One, two-three, four, one, two-three, four—dum dum-dum dum—dull
paw thuds against the damp earth, over and over as he made the wide circuit
surrounding the Cullens’ land. We were already wearing a ...

2010-03-02
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2010-01-17
Дарлин: Изүми миний хайр 2 амьдралтай их хэцүү юмаа.
Изүми  : Харин тиймээ. Наад зах нь хүссэн үедээ тантай хамт байя гэхээр чадахгүй юмаа. Тэгээд тантай уулзах гэж бөөн мөнгө. Хүн                        амьтан аргадана гээд бөөн ажил.
Дарлин: Харин тийм юм байна.
Изүми  : Гэхдээ одоо энэ амьдралдаа дасаад арай гайгүй болж байна. Өмнө ч хэцүү байсан шүү.
Дарлин: Миний хайр тийм юм байна.

Онягийн найз : Изүми хэзээ ирэх юм бэ.
Оня                   : Нүүдлийн шувуу нүүгээд ирэхэд.
Онягийн найз : Гэдэг чинь хэзээ юм бэ
Оня                   : Гэдэг нь хавар 4 юм уу 5 сард.

Изүми : Би бол Монгол хүн.
Апе...

2009-11-19
Би унтаж байгаад сэрээд хэдэн юм бичээд буцаад унтдаг блогчин. Сая сэрээд хаана ямар блогтой гэдгээ ч мартчихаж. Одоо ингээд буцаад унтлаа....

2009-11-19
Та өөрөө мэдэх үү
Та энд байгаа болохоор өөр хэнийг ч би хайж байгаагүй гэж
Таны инээд намайг диваажинд аваачдаг гэж
Таныг харах гэж ямар их баясдаг гэж

Та өөрөө мэдэх үү
Таны дууг дахиад сонсож чадахгүй байх гэж
Таныг дахиад харж чадахгүй байх гэж
Таниас ямар их айдгийг минь

Та өөрөө мэдэх үү
Таны гар хамгийн дулаахан гэдгийг
Таны энгэр хамгийн том гэдгийг
Та хамгийн хүчтэй гэдгийг

Та өөрөө мэдэх үү
Таниас ямар их энерги цацардаг гэж
Таны энерги надаа хүч болдог гэж
Та миний ертөнцийн үзлийг өөрчилсөн гэж


Та өөрөө мэдэх үү
Таны байхгүй ертөнцөөс ямар их айдгийг минь
Таныг ямар их сандгийг минь
Таны тэврэлтийг д...

2009-04-09
Дарлин : Ерөнхий сайд
                  Дүрэм журам дотоод хэргийн сайд
                  Батлан хамгаалахын сайд
                  Онцгой Байдлын сайд
                  Хүнс хөдөө аж ахуйн хөдөлмөрийн сайд
                  Зам тээвэр гэр байгуулалтын сайд
                  Гэр бүл хамгаалал хөдөлмөр эрхэлтийн сайд
Изүми : Шадар сайд
                  Боловсролын сайд
                  Сангийн сайд
                  Гэр орон аялал жуучлалын сайд
                  Гадаад харилцааны сайд
                  Эрдэс баялаг эрчим хүчний сайд
                  Эрүүд мэндийн сайд

...

2009-03-10
Дэлхий дахин дулаараад биш хүйтрээд байгаа юм уу даа. Би энл ирэхэсээ өнмө энд цас олигтой орж шалдаггүй. Орлоо ч гэсэн дорхноо хайлаад байдаг гэж сонсож байсан юм. Анх ирсэн жилийн өвөл нь цас нээх сүртэй орооогүй ч гэсэн Ханүка Ханүка баярын үеээр ирсэн тул ийн нэрийдсэн далайн шуурга ирээд, 10 өдөр тог тасраад хүнд байсан. Яг тэр шуурга ирж байхад нь би ажилаа тараад гэр лүүгээ явж байсан. Ажиллаасаа автобусны буудал хүртэл явахдаа бараг хийсчих шахаж байсан. Арай гэж хийсчихгүйхэн явсаар байгаад нэртэй ирсэн. Харин гэртэй ирэнгүүт шууд тог тасраж байсан байна. 10 хоног тоггүй байж билээ. А...

2009-03-07
     Би ойрд маш их мартамхай болоод байгаа учраас блогдоо бичлэг оруулна гэж мартсаар байгаад хамаг бичье гэж бодож байсан юмаа мартчихжээ.
     Энд хямрал болоод хэрэг алга. Уул нь бол манай мужид хямрал арай гайгүй бага мэдрэгдээд байсан юм. Гэтэл гайгүй гэж мэдрэгдээд байгаа гэсэн нь намайг тойроод байсан юм байна. Одоо ч эхлэж байх шиг байна. Наад зах жишээ гэвэл миний долоо хоногт ажлах цагийг 3-4 цагаар багасгасан байна. Энэ ч дүүрсэн хэрэг гэж бодож байлаа. 
     Гэтэл шуудангаар зээлийн картны захиа ирж байна. Утга нь "Манайх зээлийн хүүгээ нэмэгдүүлж байна. Зээлийн хэмжээгээ буур...

2009-02-19
     Өнгөрсөн зуны сонгууль өнгөрсөн ч гэсэн ирэх ерөнхийлөгчийн сонгуулийг бодохлоор хэл загтанаад байна. Би уулна сонгууль өгөх маш дуртай. Өнгөрсөн зун Монгол руу буцсан нэг шалтгаан маань сонгууль байсан. За Монголд очиод удаагүй байтал сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Хаалга маань ч байнга тогшооштой, хэн нэгэн сурталчилгаа өгнө. Би эхлээд тэр суртачилгаануудыг авахгүй ээ гэж байснаа дараа нь энэ хүн ч гэсэн ажид хийж байна. Би өөрөө үйлчилгээний ажил хийдэг болохоор үйлчилгээний ажил ямар хүнд, хүн болгоны ааш аягт тааруулж харицана гэдэг бол маш хэцүү гэдгийг мэддэг болохоор хэд ...

2009-02-16
     Монгол хүн баян байж яагаад хоосон юм шиг айшилдаг юм бэ? Бараг Монгол хүн болгоны мөрөөдөөд байдаг Солонгос руу би хэд хэдэн удаа явж байсан юм. Гэхдээ өнгөрсөн намар нэг юмыг анх удаа анзаарлаа. Өнмө нь яагаад ч юм анзаарч байгаагүй юм байна. Миний хувьд бол анх Солонгос явахдаа албаны визтэй явж байсан юм. Солонгосын хил дээр намайг буцаах болов уу гэж ерөөсөө бодоогүй буцаана гэсэн ойлголт ч байхгүй. Миний паспорт Солонгосоос гадна өөр хөгжингүй орны визтэй байсан болохоор  ер нь бол хил дээрээс буцана гэдэг юм мэдэхгүй байсан. Гэтэл өнгөрсөн намар анзаарсан юм бол Монголоос Солонгос ...

2009-02-15
Хамгийн анх удаа valentine-ээр ингэж их баярлаж үзлээ. Өмнө нь бол нээх тоодоггүй байлаа. Учир нь 2 өөр газар хамтдаа биш байгаа болохоор нээх их ач холбогдол өгдөггүй юм. Тэгсэн өнөөдөр өглөө босоод интэнетийн ачаар хамтдаа байсан ба хамгийн гоё нь таны маань шуудандсан юм яг цагаа олж ирлээ. Би маш их баярласан төдийгүй ганцаараа ямар их улаан малгайт идэвээ. хэ хэ...
Таньдаа маш их хайртай. Таныхаа хайранд маш ихээр баярлаж явдаг шүү.
Намайг хайрлаж явдаг тань баярлалаа.
                                                                                      Үргэлж таны Izumi


...

2009-02-15
      Монголд бол нэг нэг нь яаж ийж байгаад хамаатан болчихоно. Нэг ангид 35 хүүхэдтэй байлаа гэхэд 5 хүүхэд нь хоорондоо хамаатан болно. Ажил дээр бол 2-3 хүн заавал хамаатан байна. Хамаатан гэдэг үгийнхээ учрийг сайн мэддэг юм уу үгүй юм үү мэдэхгүй. Худ ураг байсан ч хамаатан. Багийн найз байсан ч хамаатан. Нэг нутгийнх, нэг байрнийх, хамгийн сайн найз бас хамаатан болчихдог. Ингэж хамаатан гэж явсаар байгаад Монгол улс чинь тэр чигээрээ хамаатан болчихож байгаа юмдаа. Ядаж байхад Монгол хүн 9 үеийн турш хамаатантайгаа цус ойртуулж болохгүй. Ингээд бодохлоор Монгол орны хүн ам яаж өсөх юм...

2009-02-15
     За энэ гэгээн сайхан өдрийг блогдоо бичлэг оруулахын тулд нилээн их хүлээлээ. Удахгүй албан ёсоор сүй тавих гэж байгаа залуу маань надаа конпюьтерийн товчлуурын монгол үсэгний наалт явуулна гээд 4 сар болсны эцэст өнөөдрийн бэлэгт сайн өдөр  шуудангаар ирээд одоо би блогтоо салхи оруулж байна. Хэдэн жидээр нээгээгүй хийгээгүй юм бол энэ болоод байна. Над шиг ингэж блог хөтөлдөг хүн байдаггүй юм байна лээ. Гэхдээ би бол маш сайн блог уншигч байхаа гээд өөрийгөө өмөөрөөд байж байядаа. Ер нь анх блог нээсэн маань блог уншхийн тулд байсан.
     Би уулна их олон зүйлийн талаар бичмээр байгаа...

2008-01-27
Тал атаархам шивэр хуш ойны
Тэргүүн өндөр сайхан модноос
Гойд нэгэн борогоцой
Газарт унан үндэслэжээ
Эхлээд тэр нэг нас хүрч
Энгийн нэгэн залуу мод болов
Цаг хугацаа өнгөрөх тусам
Цагалгар мөчиртэй мод болов
Бусад модноос тэр мод навчийн тоогоор тутаагүй ч
Мөчрийн тоогоор илүү байв
Мөчир нь хэдий олон ч үндэс нь хавигүй олон
Үндэс олон байдаг нь
Ирээдүйд биднийг тэтгэх байв
Мод сайхан ургаж
Мань мэтэд нь хүчил төрөгч бэлэглэв
Ингээд бас болоогүй ээ
Тэнгэрээс самраар бороо оруулав
Арав хүрэхгүй настай хүүхдүүд
Өлссөн ходоодоо тэр самраар борлуулан баясав
Ажил ихтэй аав ээж...

2007-09-28

Америкаас явах долоон шалтаан

1. Мордох морь минь алга

2. Өл дарах аруул минь алга

3. Ханиад хүрхэд уух хониний мах, сармистай шөл минь алга

4. Аав шиг түшигтэй уул минь алга

5. Автобуснаас хямдхан гарах такси минь алга

6. Хамгаас илүү хүсэх амгалан минь алга

7. Хатуу ч гэсэн хянамгай болгодог халаасний хулгаач минь алга

Японоос явах долоон шалтгаан

1. Хязгаагүй харагдах хөндий минь алга

2. Мөлжөөд суух хавьрага минь алга

3. Хацар сайртуулах салхи минь алга

4. Хоосон ч гэсэн зочломтгой зан минь алга

5. Хогтой ч гэсэн нойрсох хот минь алга

6. Чарлаа ч гэсэн хямдхан автобус м...


2007-06-13
Ийм нэгэн явдал өнөөдөр болоод....
надтай хамт ажилладаг нэг эмэгтэй хуучин монгол бичиг заалгаж байгаа. тэгсэн тэрийг нь өнөөдөр монгол хос олоод харчихажээ. тэр хосын эмэгтэй нь эрэгтэйдээ бичиж байсан цаасыг нь зааснаа монголоор яриад хэрэггүй гэж анхааруулсан юм шиг байгаа юмаа. найз маань яг юу ярьсныг нь сайн ойлгоогүй ч иймэрхүү юм ярисан байх гэж надаа хэлсэн юм.
гэхдээ би оронд байсан бол баярлаад улам л "та монгол хэл сурж байгаа юм уу?" асуух байсан байхаа.
( би даанч энэ үед нь ар хавиар явж байгаад хоцорчихсон...)...

2007-06-08
Би морь унах дуртайдаа морддог болохоос адуучин биш
буян хийх дуртайдаа хүнд тусалдаг болохоос өглөгч биш
дуртайдаа 10км гүйдэг болохоос тамирчин биш
дуртайдаа сонсдог болохоос бишрэгч биш
санахгүй байсан нь дээр гэж боддог болохоос мартамхай биш
сонирхолтой болохоос компьютерчин биш
хуримтлуулж чаддаг болохоос банк биш
хөдөлмөрч болохоос залхуу биш
хүнд сайн сайхныг хүсдэг болохоос долигонуур биш
хүсдэггүй болохоос чадваргүй биш
таалагддаггүй болохоос мэдрэмжгүй биш
тунгаадаг болохоос аймхай биш
тэсэж чаддаг болохоос төмөр биш
шулуухан болохоос ууртай биш
өөртөө таалагдсанаа хий...